“Үндсэн хуулийн Цэц хэний төлөө байв” номын нээлт боллоо

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” шинэ ном мэндэллээ. Тодруулбал, хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нарын хамтран бичсэн “Цэц хэний төлөө байв” номын нээлт өнөөдөр болов. Номын зохиогчдын хувьд анхны номоо гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцээс гаргасан хамгийн дуулиантай гэсэн 16 шийдвэрийг онцлон авч, энэхүү номдоо багтаажээ. Түүнчлэн жирийн иргэдэд хамгийн их хамаарал бүхий байсан шийдвэрүүдийг ч мөн онцлон авсан байна.